Надад их саад бэрхшээл тохиолдож байнаа. Та нар гайхаж байна уу?
Би гүйсээр л байна...... Гэтэл өнөөдөр гүйхээр гэрээсээ гартал гудамжны нэг нохой дайраад ямар их айлгасан гээч.............................................
Тэгээд буцаж гэртээ ороод 5 минутын дараа гэрээсээ гарлаа.
За тэгээд 8 минут алхаад гүйдэг газраа ч ирлээ. Гүйгээд л байлаа гүйгээд л байлаа. Гүйж гүйж дасгалаа хийдэг газраа очоод дасгалаа 15 минут хийв. Гэтэл машинтай хүмүүс надаас 500 м-ийн зайтай ирээд хөгжмөө чангалаад надад үнэхээр их саад болсон. Төд удалгүй машинаас нь нэг хүн гарч ирээд миний зүг иржийнаа. Тэгэхээр нь айхдаа гэр лүүгээ хамаг хурдаарай буцаад л гүйлээ ш дээ. Үнэхээр их айсан гээч................ Зүрх хүчтэй хүчтэй цохилоод л.......................... айсандаа болоод эргэж харалгүй хамаг хурдаараа гүйсээр байгаад гэртээ ирлээ ш дээ.
Гэртээ ирчээд нэг санаа амарсан. Тэгээд бодлоо. Яагаад Монголд хүмүүсийн эрүүл мэндэд хэрэгтэй Гүйлтийн замыг дүүрэг болгонд хийж болдоггүй юм болоо. Ядаж ганц ч байсан болно ш дээ.
Яагаад яагаад яагаад вэ?
Би мөрөөдөх дуртай. Би мөрөөдлийнөө нэгэн хэсэгт Хэзээ нэгэн цагт эрүүл сайхан агаарт хүмүүс гүйх боломжтой, зугаалах газартай, эмээ өвөө нар маань цугладаг, хүүхдүүд тоглодог тийм гоё газар байгуулах болно.
Миний мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх болно. Магадгүй хүмүүс хэзээ хэзээ вэ? гэх байх. Гэхдээ л би заавал хийж чадна.

Сэтгэгдэлүүд:
hun ugluuniihuu dasgaliig taivan hj chadaaguigees bolood jaahan buhimdsan bas sanaa zovson l bgan bishuu
manduuhai udahgui mongol tiim boloh blgui dee tiimee, bi ugluud tegj guij enter chaddagguimoo, zugeer l gedesnii tatalt 30 udaa hiigeel boloo shuu dee
Сэтгэгдэл үлдээх: